Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 36.3% нь ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ

Б.Ану
2014 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо өнгөрсөн сарын эцэст 56.1 мянга болсны 30.3  мянга нь эмэгтэйчүүд байна.

Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 34.7 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 4.2 мян.хүн  буюу 10.9 хувиар буурч, зургаадугаар сарынхаас 799 хүн буюу 2.3 хувиар өссөн байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2014 оны эхний долоон сарын байдлаар ажилгүй 55.4 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 15.6 мян.иргэн ажилд зуучлагдан орж, 63.5 мян.иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.

Ажилд зуучлагдан орсон бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.6 хувийг магистр, доктор, 36.3 хувийг дипломын болон бакалаврын, 6.9 хувийг тусгай мэргэжлийн  дунд, 6.0 хувийг техникийн болон мэргэжлийн, 40.7 хувийг бүрэн дунд, 6.7 хувийг суурь, 1.9 хувийг бага боловсролтой, 0.9 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.

 

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 24.0 мянга буюу 69.1 хувь нь 15-34 насны залуучууд байгаа бөгөөд энэ үзүүлэлт Улаанбаатар хот, Булган, Хөвсгөл, Говьсүмбэр, Дундговь, Баянхонгор, Ховд, Увс, Орхон, Өмнөговь аймагт улсын дунджаас 0.5-14.2 пунктээр илүү байна.