Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Малайзийн авиа компани 6,000 ажилтнаа цомхотгохоор боллоо

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Малайзийн иргэний агаарын тээврийн компани дараалсан хоёр онгоцны сүйрлийн дараа 6,000 ажилтнаа цомхотгох боллоо.

Энэ нь нийт ажилтны 30 хувь болж байгаа юм. Malaysia Airlines компани 20,000 ажилтантай.

Мөн удирдлагыг нь шинээр томилж компаний өмчлөлийг Малайзийн засгийн газар бүрэн авахаар болжээ.

Одоогоор төрийн өмчит компани Malaysia Airlines-ын 69 хувийг нь эзэмшдэг бол энэ нь 100 хувь болох гэнэ.

Тус компаний MH370 дугаар нислэгийн онгоц сураггүй болоод эрэх ажиллагаа үргэлжилж байгаа бол MH17 дугаарын онгоц Украйнд сүйрч хэргийг шалгаж байгаа юм.