Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Лицензийн төв есдүгээр сарын 1-нд нээлтээ хийнэ

ikon.mn
2014 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдснаар цагдаагийн байгууллагаас олгодог зарим зөвшөөрлүүдийг нэг дор төвлөрүүлэн олгох зорилгоор ЦЕГ-ын даргын холбогдох тушаалаар Лицензийн төвийг байгуулжээ

Тус төвийн гол зорилго нь цагдаагийн албаны үндсэн чиг үүрэг болох гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бусад албадыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, мэдээллийн бааз суурь, зөвшөөрлийн системийг төгөлдөржүүлэхэд чиглэгдсэн байна.

Ингэснээр цагдаагийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээг шуурхай, ил тод нээлттэй үзүүлэх боломж нэмэгдэж байгаагаараа онцлогтой аж. Лицензийн төв нь Баянзүрх дүүрэг дэх Сэлэнгэ зочид буудлын эсрэг талын Цагдаа олон нийт соёлын төвийн нэг давхарт шинэ байрандаа нүүн орж, есдүгээр сарын нэгэнд нээлтээ хийх ажээ.