Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Газар газрын дэмбээчид цуглана

Монголын мэдээ
2014 оны 8 сарын 29
Монголын мэдээ
Зураг зураг

Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийнхан энэ сарын 25-31-ний өдрүүдэд "ДУНДГОВЬ АЙМГИЙН АЙРАГНЫ БАЯР"-ыг УДЭТ-ын гадаа талбайд зохион байгуулж байна. Дундговь нутгаа улаанбаатарчуудад сурталчлах, түүнчлэн нутгийн мах, айраг, цагаан идээг брэнд бүтээгдэхүүн болгож нийслэлийн төдийгүй гадны жуулчдад сурталчилан таниулах зорилгоор "ОЮУНЫ ХҮРЭЭ" ХХК зохион байгуулж байгаа аж.

Баярын хүрээнд хөхүүрийн шинэхэн айраг болон амталж чанасан адууны махыг худалдаалж байгаа бөгөөд маргааш “Дэмбээний тэмцээн” зохион байгуулах юм байна. Дэмбээний тэмцээнд оролцогчдыг тухайн өдрийн 10.00-10.45 цагийн хооронд бүртгэж, тэмцээнийг 11.00 цагт эхлүүлэхээр болжээ. 

Тэмцээнд Дундговь нутгаас төрөн гарсан олны танил урлаг соёлын эрхмүүд оролцох аж. Мөн  Дундговь нутгийн нэрийн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүр хотын төвд нээгдэх юм байна. 

Зураг