Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

9 сарын 1-нээс "Эрсдэлгүй ээлтэй сургууль" хөтөлбөр хэрэгжүүлж эхэлнэ

ikon.mn
2014 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

 “Эрсдэлгүй ээлтэй сургууль” хөтөлбөрийг 9-р сарын сарын 1-нээс эхлэн School police эргүүлийн үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлж эхэлнэ.

Энэхүү хөтөлбөрийг 5-р сургууль, 20-р сургууль, 2-р сургуулиуд дээр нээлтийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хөтөлбөрийн зорилго нь

  • гэмт хэргийн зөрчилгүй, эрсдэлгүй ерөнхий боловсролын загвар сургуулиудыг бий болгох
     
  • эрсдэлтэй орчинд сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудад дүн шинжилгээ хийж сурагчдад ээлтэй болгох, сургуулиудын сурах орчинг сайжруулах
     
  • эцэг эхчүүд, сурагчдын дотоод хяналтыг бий болгох, сургуулийн дотно болон гадна талт аюулгүйн бүсийг бий болгох.

Нийслэлийн Цагдаагийн Газар, Монголын Сурагчдын Холбоо, Тэнгэр даатгалтай компанитай хамтран зохион байгуулах юм байна.