Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Бат-Үүл дарга Австрийн эмнэлгийн инженерийн компанийн төлөөлөлтэй уулзлаа

ikon.mn
2014 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нар Австри улсын Бартосек компанийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтаар талууд хоёр орны эрүүл мэндийн тогтолцооны төстэй болон ялгаатай талууд, Монгол Улсын, тухайлбал Улаанбаатар хотын эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд болон Австри улсын эрүүл мэндийн тогтолцооны тэргүүн туршлагын талаар харилцан санал солилцов.

Уг уулзалт нь Нийслэлийн Засаг даргын Австри улсад 2014 оны долоодугаар сард хийсэн айлчлалын үед яригдсан нийслэлийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, орчин үеийн эмнэлэг байгуулах талаарх санаачлагыг ажил хэрэг болгоход чиглэсэн бөгөөд нөхцөл байдлыг газар дээр нь үзэж танилцах, хамтран ажиллах боломжийг судлах зорилготой юм.

Уулзалт ярилцлагын үеэр,

  • Анхан шатны тусламж үйлчилгээг хөгжүүлснээр эрүүл мэндийн салбарт хэвтүүлэн эмчлэх ор шүтсэн тогтолцооноос илүүтэй урьдчилан сэргийлэх,
  • Шаардлагагүй хэвтэлтийг бууруулах замаар эрүүл мэндийн салбарын зардлыг хэмнэх,
  • Нөгөө талаас нийслэлийн иргэдийн тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа тоо, эрүүл мэндийн үйлчилгээний нэр төрөл, хүртээмж муудаж ачааллаа дийлэхгүй байгаа байдал, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн зохистой бус харьцаа зэргийг харгалзан үзэж нийслэлийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулах,
  • Анхан шатны цогц үйлчилгээ бүхий загвар эмнэлэг барих тал дээр хамтран ажиллах талаар хэлэлцсэн юм.