Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцэрлэгийн тарах хугацааг 18:00 цаг болгон сунгахыг хүслээ

ikon.mn
2014 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Монголын Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооноос Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт хандан, нэгэн хүсэлтийг илгээжээ. Энэхүү хүсэлтэд төрийн өмчийн цэцэрлэгүүдийн тарах хугацааг 18.00 цаг болгон сунгаж өгөхийг хүссэн байна. Өнөөгийн мөрдөж буй цагийн хуваариар цэцэрлэгүүд оройн 17.00 цагт тардаг. Харин энэ нь ажил хийдэг гэр бүлд багагүй асуудал үүсгэдэг учраас тарах хугацааг нэг цагаар сунгахыг хүсчээ. 

Тэд хүсэлтдээ “Бид цэцэрлэгт сурч, хүмүүжиж байгаа 75 мянган гаруй хүүхдийн эцэг, эхийн нэрийн өмнөөс дараах хүсэлтийг танд хүргэж байна.  Төрийн өмчийн цэцэрлэгүүд 17:00 цагаас тардаг нь ажил албатай аав, ээжүүдийн хувьд “хүүхдээ авах-ажлаа таслах” сонголтод хүргэж, гэр бүл болон ажил олгогчид таагүй хүндрэл үүсгэсээр багагүй хугацаа өнгөрчээ.  

Энэхүү асуудлыг 18:00 цагт цэцэрлэг тардаг болгон өөрчилбөл олон аав, ээж ажлаа тайван хийх нөхцөл бүрдэнэ.  Дээрх шийдвэрийг гаргахад төсөв мөнгөнд ямар нэг хүндрэл учрахгүй. Цэцэрлэгийн ангийн хоёр багш өглөөд ээлжлэн нэг цагаар хойш ирж, оройд нэг цагаар хойш ажиллахад шийдэгдэн гэдэгт итгэлтэй байна.  Эмэгтэйчүүд, залуу гэр бүлүүдийн ажиллах нөхцөл боломжийг дэмжин энэхүү хүсэлтийг нааштай шийднэ хэмээн бид найдаж байна.  Монголын эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг дэмжих холбоо” гэжээ.