Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулна гэв

Г.Номин, iKon.mn
2014 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

“Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнөөс өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж дараах гурван асуудлаар мэдээлэл хийлээ. 

  1. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа
     
  2. Хүсэл зорилгоо нэгтгэе хөдөлгөөнөөс есдүгээр сарын 10-н буюу “Хэлмэгдэгсдийн өдөр” Чингисийн талбайд “Одоо болноо, хамтдаа зогсооё” нэртэй тайван жагсаал зохион байгуулах
     
  3. Монгол Улсын Засгийн газар хэвлэлийн эрх чөлөөнд халдаж төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан эсэх талаар шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт мэдээлэл хүргүүлж байгаа

Хүсэл зорилгоо нэгтгэе хөдөлгөөний тэргүүн Х.Бат-ЯлалтБидэнд Засгийн газар хэвлэл мэдээллийн байгууллагуудтай 5-10 сая төгрөгийн өртөгтэй хаалтын гэрээ байгуулсан талаар мэдээлэл ирсэн. Татвар төлөгчдийн мөнгийг өөрсдийн булхайтай үйлдлээ нуун дарагдуулахад ашиглаж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс АТГ-т энэ талаар мэдээлэл өгч байгаа” гэлээ.