Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Энхийг сахиулагчдыг барьцаалжээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Зэвсэгт этгээдүүд НҮБ-ын 43 энхийг сахиулагчийг Голаны өндөрлөг дээр барьцаалсан тухай НҮБ-ын хэвлэлийн албанаас мэдээлжээ. Алан хядах бүлэглэлийн дайчид болон Сирийн армийн хооронд үргэлжилж буй тулааны бүсэд дахин 81 энхийг сахиулагчид бүслэгдсэн байгаа гэнэ. 

Барьцаалагдсан энхийг сахиулагчид болон цэргийн ажиллагаа явагдаж буй бүсд бүслэгдсэн энхийг сахиулагчдын хөдөлгөөнийг сэргээхийн тулд НҮБ бүхий л хүчээ дайчлан ажиллана” хэмээн мэдэгдэлд дурджээ.

Албаныхны тодруулснаар энхийг сахиулагчид Аль Кунейтрагийн орчимд барьцаалагдсан байгаа гэнэ. 

Энд дуулгахад үүнтэй төстэй үйл явдал 2013 оны гурав болон тавдугаар сард гарч байсан бөгөөд тухайн үед энхийг сахиулагчдыг чөлөөлж байв.

Эх сурвалж: BBC