Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Залилан мэхэлж байна гэв

Монголын мэдээ
2014 оны 8 сарын 29
Монголын мэдээ
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын захирамжаар төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль үүсгэн байгуулах эрх үүсч, түүний дагуу олгосон “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн "гэрчилгээ”-г бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах болон сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ гаргаж өгөх нэрээр бусдаас их хэмжээний мөнгө залилан авах хууль бус үйлдэлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг автахгүй байхыг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна. 

Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл бусдаас худалдан авсан, бэлэглэлээр авсан тохиолдолд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.3-д заасны дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хуулийн зохицуулалт үйлчилдэг болохыг анхаарна уу.

Зураг