Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

“Үдийн цай” хөтөлбөрийн хөрөнгө оруулалт шийдэгдээгүй байна

Г.Номин, iKon.mn
2014 оны 8 сарын 29
iKon.MN

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар 2014-2015 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хэрхэн хангагдсаныг шалгажээ. Шалгалтад нийслэлийн 114 ЕБС, 178 цэцэрлэг хамрагдсан байна.

 

Нийт сургууль цэцэрлэгүүдийн хувьд баглах боловсон хүчин хангалттай шийдэгдсэн бөгөөд сургууль, цэцэрлэгүүдийн барилгын засварын ажил хугацаанаасаа хоцролттой байгаа ажээ.Тиймээс НМХГ-аас  Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана болон Нийслэлийн засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл нарт  барилгын ажлыг хурдасгах талаар албан тоот хүргүүлсэн байна.

Түүнчлэн цэцэрлэг болон ЕБС-ийн “Үдийн цай” хөтөлбөрийн хүнс ханган нийлүүлэлтийн ажил огт хийгдээгүй, хөрөнгө оруулалт нь шийдэгдээгүй байна. Тиймээс есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ЕБС-ийн бага ангийн сурагчдад үдийн цай өгөх боломжгүй болоод байгаа аж.

Улс, хот, дүүргийн хөрөнгөөр хийгдсэн их болон урсгал засварын ажлын явц, үр дүн:

2014 онд нийслэлийн төрийн өмчийн 114 сургууль,178 цэцэрлэгт нийт 929,9 сая төгрөгийн урсгал засвар хийгдэх ба 21 сургууль, 18 цэцэрлэгийн барилга болон гадна шугам сүлжээний их засварт улс болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 4,2 тэрбум төгрөг батлагдсан байна. Үүнд:

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалт- 12 сургууль, 14 цэцэрлэгт 2255,6 сая төгрөг
  • Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт- 4 сургууль, 2 цэцэрлэгт 1021,0 сая төгрөг
  • "Өвсний үндэс" Монгол талын хөрөнгөөр гүйцэтгэх -5 сургууль, 1 цэцэрлэгт- 537,9 сая төгрөг
  • "Цэвэр агаар"сангийн хөрөнгө оруулалтаар -2 сургууль, 1 цэцэрлэг-359,2 сая төгрөг тус тус батлагдсан байна.

Есдүгээр сарын 1-нд ажиллах боломжгүй цэцэрлэгүүд

ДҮҮРЭГ

Сургууль,

цэцэрлэгийн

нэр

Шалтгаан

1.

Чингэлтэй

5-р цэцэрлэг

5 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг 2014 оны 03 дугаар сард зогсоон, барилгыг буулгасан ба нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2,4 тэрбум төгрөгийн өртөгтэй, 10 бүлэгт 250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай барилгын ажил эхлэн явагдаж байна.

2.

Налайх

18-р цэцэрлэг

18 дугаар цэцэрлэгийн барилга нь удаан жилийн элэгдэлд орсноос гадна, доторх хананд гажилтанд орж, хагаралт цууралт, суулт өгч, газар хөдлөлийн эсрэг арга хэмжээ авагдаагүй тул барилгын төлөв байдалд НМХГ-ын 2009.06- 24-ний өдрийн №07-354/1520 тоот барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, 2010.05.06-ны өдрийн №07-354/1120 тоот дүгнэлт, Шинжлэх Ухаан Техникийн их сургуулийн Барилгын инженер архитектурын сургуулийн барилгын дэвшилтэт материал бүтээцийн судалгааны төвд хийсэн барилгын бүтээц эдлэл болон материалын чанарын шинжилгээ, судалгааны ажлын 2011.11.11-ний өдрийн 62 тоот дүгнэлтүүд гарсан байна. Үүнийг үндэслэн 2011 оны 11 дүгээр сарын 18-ны №07- 04/393 тоот барилга ашиглалтыг зогсоох тухай барилга техникийн хяналтын улсын байцаагч акт гарсан тул Нийслэлийн Боловсролын газраас ажлын хэсэг ирж, 2013 оны 08 дугаар сарын 20-ний өдөр үйл ажиллагааг зогсоосон. 2014 оны 08 дугаар сарын 22-ны байдлаар цэцэрлэгийн барилгыг буулгах, барих ажил нь Эдийн засгийн хөгжлийн яамны Инноваци, төр-хувийн хэвшлийн түншлэлийн газрын Концессын хэлтэст концесс олгох шууд гэрээ байгуулах сонгон шалгаруулалтын 1Концессын төрөл: Буулгах-барих-шилжүүлэх Концессын зүйлийн дугаар: ЭЗХЯ-2013/317/46.9, Хүүхдийн тоо- 240/ шатанд явагдаж байна. Барилга татан буугдаад 1 жил болж байгаа боловч уг ажил эхлээгүй байна.

3.

Сүхбаатар

159-р

цэцэрлэг

Тус цэцэрлэгийн барилгын дээврээр цас борооны ус ихээр нэвчин ордог хөгц мөөгөнцөр ургасан, цонхоор дулаан алдагдал ихтэй, барилгын хаяавч доошоо сууж хана, довжоонд суулт болон хагаралт өгсөн нь засгийн газрын 2009 оны 72 дугаар тотоолын 2 дугаар хавсралт “Барилга ашиглалтын дүрэм”-ийн хоёрын”ын 2.2.1 /Хүний эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдүүлэх/-г мөн 2.2.5 заалт /...ариун цэвэр, эрүүл ахуйн дүрмийн шаардлагыг биелүүлэх/-г тус тус зөрчиж байгаа ба үүссэн дээрх нөхцөл байдал нь “Барилгын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх /Хүн ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэнд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан/ заалт, “Барилгын тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх /барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил байна/ заалтыг тус тус зөрчиж байна гэж Нийслэлийн мэргэжпийн хяналтын газрын барилгын хяналтын улсын байцаагч дүгнэлт гаргасан байна.

Гэтэл уг барилгыг барьж гүйцэтгэсэн “Санко-энерго”ХХК олдохгүй байгаа тул хичээлийн жилийн нээлт хийж чадахгүйд хүрээд байна.

4.

Сонгинохайрхан

81-р цэцэрлэг

2014,08,22-ний өдрөөс их засварын ажил эхэлсэн. Засварын ажил дуусахгүй тул 2014.10.01-нээс үйл ажиллагаагаа эхлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

 

Есдүгээр сарын 1-нд засварын ажил бүрэн дуусахгүй сургууль, цэцэрлэгүүд:

  • Чингэлтэй дүүргийн 57, 49 дүгээр сургууль, 39, 124, 103, 174, 173 дугаар цэцэрлэг
     
  • Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль
     
  • Сүхбаатар дүүргийн 25, 29, 31 дүгээр сургууль, 175 дугаар цэцэрлэг
     
  • Баянгол дүүргийн 20, 40 дүгээр сургууль
     
  • Баянзүрх дүүргийн “Баянзүрх” цогцолбор, “Шавь” цогцолбор, 84 дүгээр сургууль
     
  • Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэг