Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Судан дахь Монгол алба хаагч гурван хүүхэд эх барьж авчээ

Х.Жаргал
2014 оны 8 сарын 29
Монголын мэдээ
Зураг зураг

Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа UNMISS ажиллагаанд Монгол Улсын цэргийн баг III ээлжинд амжилттай үүрэг гүйцэтгээд эх орондоо ирээд байгаа. 

Цагдаагийн байгууллагаас 51 хүний бүрэлдэхүүнтэй явсан тэдний үүрэг гүйцэтгэсэн чиглэл бүр нь онцлогтой байж, сонин содон дурсамж ихтэй иржээ. Тухайлбал, энхийг сахиулагч ЦЕГ-ын авто баазын эмч, цагдаагийн ахмад П.Цагааннохой хүүхэд эх барьж авсан байна.

 Африк тивийн аагим халуун цаг агаарын хүнд нөхдөлд есөн сарын хугацаанд НҮБ-ын III баазад үүрэг гүйцэтгэхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай өөрийн цэргийн багийн болон орон нутгийн иргэдэд үзүүлж ажиллажээ. 

Анх үүссэн цагийн байдлаар тусламж хүсч, ирсэн иргэдийн дунд толгой, хүзүү, цээж, хэвлий, гар, хөлөндөө шарх авсан хүмүүст эмнэлгийн анхны тусламжийг үзүүлсэн байна. Энхийг сахиулагч Бентью хот дахь НҮБ-ын Хувилай болон Арвай баазад орон нутгийн гурван эхийг төрүүлж, хоёр хүү, нэг охиныг эх барьж авсан байна. Эдүгээ IDP лагерьт хүүхдүүд эсэн мэнд өсч бойжиж байгаа гэнэ. 

Мөн НҮБ-ын онгоцны осолд орсон дөрвөн ажилтанд тусламж үзүүлэн дараагийн шатны эмнэлэгт хүргүүлсэн аж. Тэсрэх бөмбөгт өртсөн Ардын чөлөөлөх армийн 10 цэргийн алба хаагчийн шархыг цэвэрлэж гэмтсэн эд эрхтэнд оёдол тавьж эмчилгээ хийж III шатлалын эмнэлэгт татан гаргалт хийлгэсэн байна. 

Тэрбээр “Өмнөд Судан улсын энхийг сахиулах ажиллагаанд ирээд Монгол Улсад тэр болгон тохиолдоод байдаггүй зүйлийг нүдээрээ үзэж гараараа барьж дэлхийн хүн төрөлхтөнд амьдрал бэлэглэх эмч хүний хариу нэхээгүй сүүн цагаан сэтгэлээр тэдэнд туслаж явсан минь цагдаагийн байгууллагын нэр хүндтэй салшгүй холбоотой бөгөөд эзэмшсэн мэргэжил алба хаагчдаараа бахархаж байна” гэжээ.

Зураг