Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр барилдсан манай 2 бөх медальд хүрч чадалгүй тэмцээнээ дуусгалаа

Б.Дөлгөөн
2014 оны 8 сарын 29
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:34 2014/08/29

Б.Мөнхтуяа 2 дахь барилдаанд тэмцээнийг зохион байгуулагч орон ОХУ-ын бөх Алина Качоровскаяатай барилдаж нэг торгуулийн зөрүүгээр ялагдлаа.

Ийнхүү өнөөдөр барилдсан манай 2 бөх медальд хүрч чадсангүй.

Маргааш +78кг /эмэгтэй/, -100кг, +100кг /эрэгтэй/ барилдаанууд явагдах ба МУГТ, Хөдөлмөрийн баатар, Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр барилдах болно.

14:45 2014/08/29

-78кг жинд манай бөх Б.Мөнхтуяа эхний барилдаанд Унгарын бөх Жоо Абигелийг вазари үнэлгээгээр яллаа.

Б.Мөнхтуяа дараагийн барилдаанд ОХУ, Казастан улсын бөхчүүдийн ялсантай хүч үзнэ. 

13:14 2014/08/29

-70кг: Манай тамирчин Ц.Наранжаргал эхний барилдаанд Нидерландын бөх Ким Поллинг /чансааг тэргүүлэгч/ -тай барилдан 2 торгуулиар ялагдаж тэмцээнээ дуусгаж байна.

Харин -78кг жинд манай бөх Б.Мөнхтуяа Унгарын бөх Жоо Абигелтэй эхний барилдаанаа хийх болно.

10:31 2014/08/29

2014 оны жудогийн ДАШТ 5 дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр -70кг, -78кг /эмэгтэй/ -90кг /эрэгтэй/ жингийн барилдаанууд болно.

-70кг жинд 33 хүчтэн зодоглох ба манай тамирчин Ц.Наранжаргал эхний барилдаанд Нидерландын бөх Ким Поллинг /дэлхийн аваргын хүрэл медалтай, дэлхийн чансааг тэргүүлэгч/ -той барилдана. 

-78кг жинд 36 хүчтэн зодоглох ба манай тамирчин Б.Мөнхтуяа эхний барилдаанд Унгарын бөхтэй барилдана.

Барилдаан Улаанбаатарын цагаар 13:00 цагт эхэлнэ.