Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Брэд Питт, Анжелина Жоли нар Францын цамхагт гэрлэх ёслолоо хийв

Б.Ууган, iKon.mn
2014 оны 8 сарын 29
iKon.MN

Холливудын алдарт жүжигчид болох Анжелина Жоли, Брэд Питт нар хамтдаа 12 жил амьдарсны эцэст албан ёсоор гэрлэлтээ батлуулжээ. 

Тэдний гэрлэх ёслолын ажиллагаа Провансад болсон бөгөөд зөвхөн дотны найзууд, гэр бүлийнхэн мөн зургаан хүүхэд нь хуриман дээр байлцжээ.

 Хөвгүүд нь сүйт бүсгүйг сүмд хөтлөн оруулсан бол охид нь сарнайн дэлбээ цацаж, бөгжнүүдийг өгсөн байна. 

Энэхүү ёслолын ажиллагаа маш нууц байдалд явагдсан учраас хэдэн өдрийн дараа л сэтгүүлчид Брэд Питтийн гарт хуримын бөгж байхыг олж харжээ.

Шинэхэн гэрлэсэн хосуудын албан ёсны төлөөлөгч ч сэтгүүлчдийн таамаглалыг баталж, тэднийг гэрлэсэн хэмээн сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.