Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

САГСАН БӨМБӨГИЙН ДАШТ-НИЙ ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧЭЭР СКАЙТЕЛ ГРУПП АЖИЛЛАЖ БАЙНА

СУРТАЛЧИЛГАА
2014 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Скайтел групп 15 жилийнхээ ойн баярын хүрээнд одоогийн үнэнч хэрэглэгчид болон шинэ хэрэглэгчиддээ зориулан олон багц урамшуулал, бэлгүүдийг барьж байгаа билээ.

Бидний дараагийн та бүхэнд барих бэлэг маань сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулахад ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллах болсон явдал юм.

Сагсан бөмбөгийн ДАШТэмцээн эхлэхэд нэгхэн хоног үлдээд байна.

Энэ сарын 30-наас ирэх 9 дүгээр сарын 14-нийг хүртэл үргэлжлэх 17 дахь удаагийн сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг угтан ерөнхий ивээн тэтгэгч байгууллагууд болон МҮСБХ-ноос өчигдөр хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өглөө.

4 жилд нэг удаа болдог сагсан бөмбөгийн ДАШТ 17 дах удаагаа Испани улсад энэ сарын 30 наас 9 дүгээр сарын 14 хооронд болох гэж байна.

Тус нэр хүндтэй тэмцээнд  сагсан бөмбөгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч 24 орны шилдэг баг тамирчид оролцох учраас сонирхолтой гал гарсан тоглолтууд олон байх болно.

Энэ удаагийн ДАШТ Испанийн 6 хотод болох бөгөөд шилдэг 16 багийн тоглолтоос эхлээд Испанийн  нийслэл Мадрид болон Каталон үндэстний төв Барселона хотуудад болно. Сагсан бөмбөгийн ДАШТ-нийг ТВ9 телевизээр  монгол орон даяар шууд дамжуулан үзүүлэх бөгөөд спортыг дэмжигч, Монголын үүрэн холбооны Скайтел группын хамт олон дэмжин ажиллах болсондоо баяртай байна.

Сагсан бөмбөг сонирхогч та бүхэн 2014 оны сагсан бөмбөгийн ДАШТ-нийг энэ сарын 30-наас ирэх сарын 14-ний хооронд ТВ9-өөр шууд хүлээн авч үзээрэй.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.