Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Өөрөө өнхөрдөг чулууны нууц тайлагджээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Үхлийн хөндий гэгддэг Үндэсний паркад нэгэн сонирхолтой үзэгдэл хүмүүсийн анхаарлыг татдаг. Энэ хөндийд чулуунууд нь өөрсдөө өнхөрч байрлалаа сольдог юм.

Тэгвэл Калифорний Их сургуулийн хэсэг судлаачид энэ нууцийг тайлжээ. Тэд GPS байрлал тогтоогч, камер ашиглан ажиглалт хийсэн байна.

Ажиглалт дээр үндэслээд тэд нууцийг ингэж тайлбарлажээ.

Уг хөндийн хөрсөнд өвлийн цагт нимгэн мөсөн давхарга бий болдог. Харин өглөө нар тусахад эдгээр мөсөн давхарга нь гэсэн зайрмагтаж мөн хүчтэй салхинд хагарч эхэлдэг байна.

Хөрсөнд ийм үзэгдэл явагдахын хажуугаар салхины хүч дэм болсноор чулуунууд гулган шилжиж эхэлдэг ажээ.

Энэ судалгааны тайлан PLOS One сэтгүүлд бүрэн эхээрээ нийтлэгдсэн байна.