Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн шинэ Ерөнхий сайд томилогдов

М.Хүслэн
2014 оны 8 сарын 29
polit.mn
Зураг зураг

Туркийн эрх баригч “Шударга ёс, хөгжил” намын их хурал Анкара хотод болж Гадаад хэргийн сайд асан Ахмет Давутоглуг тус улсын Ерөнхий сайдаар томилсон байна.

Тэрээр их хурлын үеэр хэлсэн үгэндээ “Турк улсын өмнө хамгийн чухал стратеги болох Европын холбоонд элсэх нь чухал болохыг тэмдэглээд зорилгоо биелүүлэхийн төлөө ажиллана” гэдгээ мэдэгджээ. Түүнчлэн Турк улсад либерал Үндсэн хууль хэрэгтэйг онцолсон байна.

Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Режеп Тайп Эрдоган шинээр Ерөнхий сайдаар томилогдсон Ахмет Давутоглуд өнөөдөр Засгийн газрын бүрэлдэхүүний нэрсийн жагсаалтыг өргөн барихыг үүрэг болгожээ.

Туркийн Засгийн газрыг 2003 оноос хойш удирдсан Эрдоган саяхан бүх нийтийн сонгуулиар тус улсын төрийн тэргүүн болсон билээ. Өчигдөр тэрээр Ерөнхийлөгчийн тангараг өргөж үүрэгт ажилдаа оржээ.

Шинээр сонгогдсон Ерөнхий сайд Ахмет Давутоглу 1959 оны хоёрдугаар сарын 29-нд төрсөн. 2009 оны тавдугаар сарын 1-нээс Туркийн Гадаад хэргийн яамыг удирдаж байсан билээ.

Зураг