Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Эгийн голын УЦС-ын ТЭЗҮ батлагджээ

Өглөөний сонин
2014 оны 8 сарын 29
MorninigNews.mn
Зураг зураг

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг, Өрөм­гөт уулын хав­цалд, Эг-Сэлэнгийн бэлчрээс 2.5 км-т баригдах Эгийн голын усан цахилгаан станцын Техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэх ажил дуусч, энэ сарын 25-нд Эр­чим хүчний сал­барын Шинжлэх ухаан Тех­нологийн зөвлөлөөр хэлэлцэгдэн батлагджээ. 

Дэлхийн 200 гаруй УЦС-ын техник эдийн засгийн үндэслэл хийж, хамтран ажилласан энэ сал­барын тэргүүлэгчдийн нэг Францын “TRACTEBEL Enjnering” компани энэ ажлыг хийж гүйцэтгэсэн аж. 
Технологийн зөв­лөлийн ги­шүүд Монгол Улсад төвийн эрчим хүч­ний системд горимын то­хи­руулга хийх хамгийн бо­ломжтой том чадлын усан цахилгаан станц зайлшгүй барих шаардлагатай байгааг онцолж, шинэчилсэн Тех­ник эдийн засгийн үндэс­лэлийг богино хугацаанд амжилттай хийж гүйцэт­гэсэнд баяр хүргэжээ. 

Одоогоор яригдаж байгаа 10 гаруй Цахилгаан стан­цуудын төсөл дотор нэгд­сэн сүлжээний горим тохируулах том чадлын ганцхан усан цахилгаан станц байгаа нь Эгийн го­лын станц юм. Дэлхий ний­тээрээ Сэргээгдэх эрчим хүч рүү тэмүүлж байгаа энэ үед том чадлын УЦС нь нар салхины цахилгаан үүсвэрүүдийг ч хооронд нь холбож тохируулдаг стратегийн болон эрчим хүчний нэгдсэн сүлжээ­ний хувьд хамгийн бо­ломжит зөв хувилбар аж. 

Эгийн голын УЦС нь жилд 480 сая кВт цаг цахилгаан үйлдвэрлэн борлуула.

Олон жил яригдаж дунш­сан Эгийн голын усан цахилгаан станцын ТЭЗҮ батлагдсанаар Усан цахил­гаан станц амжилттай баригдах боломж нээгдэж байгаа юм. Эгийн голын УЦС нь жилд 480 сая кВт цаг цахилгаан үйлдвэрлэн борлуулах бөгөөд одоогийн үнэ тарифаар тооцвол жилдээ 25 сая ам. долларын орлоготой байх гэнэ. 

Харь­цуулсан тооцооллоор ДЦС-ууд үйлд­вэрлэсэн эрчим хүчнийхээ 20 хүртэл ху­вийг дотоод хэрэгцээндээ зарцуулдаг бол Эгийн го­лын УЦС нь ердөө нэг хувийг зарцуулах учир жилдээ 96 сая кВт цаг ца­­хил­гаан эрчим хүч буюу дунджаар 4.7 сая ам.дол­ларын хэмнэлт гаргаж энэ хэмжээгээр орлого нь нэ­мэгдэх тооцоо гарчээ. 

Зураг