Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Apple урилгаа тарааж эхэллээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 8 сарын 29
IKON.MN

Apple компани 9 сарын 9-нд болох үйл ажиллагааныхаа урилгыг тарааж эхэлжээ.

Бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээний урилга

Маш энгийн, минималист загвартай уг урилганд он, сар, өдөр, мөн Apple "илүү ихийг зарлах" тухай өгүүлбэр л байгаа юм.

Энэ өгүүлбэрээс харвал тэд зөвхөн iPhone зарлаад зогсохгүй гэдэг нь харагдаж байна.

Есний Мягмар гарагийн өглөөний 10 цагт, Калифорний Купертино хотын Флинт Төвд ямар нэг гайхамшигт бүтээл дэлгэгдэх бололтой.

iPhone 6-ийн өнөөг хүртлэх таамаглалуудаас хамгийн бодитой мэдээллүүд дээр үндэслэж гаргасан загварыг танилцуулж байна.