Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцэрлэгийн бүртгэл эхэллээ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

2014-2015 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Бүртгэл  29-ний өдрийг дуустал явагдана.

Нийслэлийн хэмжээнд энэ жил 195 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бөгөөд Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар тус бүр нь 100 хүүхдийн багтаамжтай 17 цэцэрлэг ашиглалтад орж байна. 

Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхэд эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ шаардлагатай аж.

 Энэ жил 75579 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаас, 79 хувь нь (59261) төрийн өмчийн 21 хувь нь(16318) төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдах аж.