Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш буюу БЯМБА ГАРАГТ автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах түр зохицуулалтыг өнөөдрөөс эхлэн энэ сарын 31-ний өдрийг дуустал хийхээр болсон билээ.

Энэ дагуу өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцож байгаа бол маргааш буюу БЯМБА гарагт сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцоно.

Автомашины дугаарын хязгаарлалт 07:00-21:00 цагийн хооронд үйлчилнэ.

Мөн 101, 102, 103, 105 болон тусгай дуут гэрлэн дохиогоор тоноглогдсон шуурхай албаны автомашин, хэвлэл мэдээллийн тээврийн хэрэгсэл хязгаарлалтад хамрагдахгүй.