Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Есхөн настай охин найман дүүгээ галаас аварчээ

ikon.mn
2014 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 9-нд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвд айлын гэр шатаж, есөн хүүхэд хүнд хөнгөн гэмтжээ.

Галын үеэр есөн настай Н.Азжаргал охин хамгийн том нь байсан бөгөөд тэрбээр хүний өөрийн нийлсэн найман дүүгээ галаас аварч, 40 хувийн түлэгдэлтэд өртсөн байна. Хүүхдүүдийн хамгийн бага нь ой таван сартай байсан бол том нь Н.Азжаргал охин байсан гэнэ.

Түүнийг энэ сарын 10-нд “Мөнгөн гүүр” эмнэлэгт авчирч, эмчилж байгаа ба биеийн байдал нь сайжирч эхэлсэн байна.

Хүүхдүүд том хүн байхгүй хойгуур гал алдаж, улмаар унтраах гээд ундааны саванд байсан бензинийг дээрээс нь хийсэн гэнэ. Гал дүрэлзэж, байшин утаагаар дүүрэх үед Н.Азжаргал охин дүү нараа цонхоороо зөөж гарган амь насыг нь аварчээ. 

Түлэгдсэн хүнд нэн түрүүнд зориулалтын тусгайлсан боолт, наалт, тос, эм тариа хэрэгтэй байдаг. Эдгээр нь нэлээд өртөг өндөртэй юм. Тиймээс сайхан сэтгэлт хүмүүн та Н.Азжаргал охинд туслахыг хүсвэл,

ХААН БАНК  5685063124, ТӨРИЙН БАНК 151400069074 дугаарын дансанд хандив хийх боломжтой юм.