Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

500 төгрөгийн тасалбараар RAILBUS-аар зорчих боломжтой

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг 25 автобусны компани, хувийн хэвшлийнхэнтэй хамтарч хэрэгжүүлж буй цагийн хуваарийн дагуу богино эргэлтийн нийтийн тээврийн хэрэгслээр хэдэн ч удаа сэлгэлт хийн үйлчлүүлэх боломжтой нийтийн тээврийн шинэ үйлчилгээ өнөөдөр эхэллээ. 

Иргэд 500 төгрөгийн нэг тасалбараар аль ч нийтийн тээврийн хэрэгслийг сонгож үйлчлүүлэх боломжтой бөгөөд 2-7 минутын зайтай автобусууд чиглэлийн давхцалгүйгээр иргэдэд үйлчилж байна.

Өдөрт нэг удаа худалдаж авсан 500 төгрөгийн  тасалбараар төмөр замын RAILBUS-аар ч үйлчлүүлэх боломжтой юм.

Төмөр замын RAILBUS-ын буудал:

  • Таван Шар
     
  • "Барс-2" захын зүүн тал
     
  • Вокзал
     
  • Дундгол
     
  • "Нарантуул" зах
     
  • Амгалан