Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Талын салхи” маргааш нээлтээ хийнэ

Өглөөний сонин
2014 оны 8 сарын 22
MorninigNews.mn
Зураг зураг

Дүрслэх урлагийн түүхэнд ихэнх зураачид тосон болон шороон будгаар зурж гаршсан байдаг бол усан будгаар дагнан хийдэг уран бүтээлчид түүхийн цаг үе бүхэнд тун цөөн тоонд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Тэгвэл энэ чиглэлээр уран бүтээлээ туурвидаг нэгэн уран бүтээлч маргааш "Blue Мооn" арт галерейд "Талын салхи" найм дахь бие даасан үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Энэ бол зураач Д.Батнасан юм.

Уг үзэсгэлэнд түүний байгалийн этюд, аж байдал, хотын сэдэвтэй 50 орчим бүтээлийг шигшин дээжилж урлагт хайртай та бүхэнд толилуулж байна. Усан будаг нь усанд уусангаа өнгөний тунгалаг хольцийг бүрдүүлээд зогсохгүй өнгөний нарийн шилжилтийг бий болгохын зэрэгцээ зурагт ер бусын хөнгөн, агаарлаг шинж чанарыг ямар ч төрлийн будагнаас илүүтэй бий болгодог онцгой материал билээ.

Уран бүтээлч маань усан будгийн арга ажиллагааг олон түмэнд сурталчлан таниулах зорилгоор "Монголын усан будгийн мастерууд" ТББ байгуулан ажиллаж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн үеэр зураач Д.Батнасан усан будгийн судалбар зургийг хэрхэн зурж сурах талаар гурав хоногийн түргэвчилсэн сургалт зохион байгуулах гэж байна.

 

Зураг