Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын аварга адуучинг найман сая төгрөг хүлээж байна

Өдрийн шуудан
2014 оны 8 сарын 22
Өдрийн шуудан
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор, шилдгийн шилдэг уран уургач, бугуйлч, эмнэг хангал сургагч шалгаруулах "Адуучин" тэмцээн маргааш Хүй долоон худагт болно.

“Аварга адуучин” цолын төлөө аймаг бүрээс шалгарсан шилдэг 21 адуучин

  • Уурга шүүрэх
  • Морьтой болон явганаар шургуулж уургалах
  • Бугуйлдах
  • Эмнэг хангал сургах гэсэн дөрвөн төрөлд өрсөлдөх бөгөөд ялагчийг найман сая төгрөгөөр урамшуулах юм.

Энэ үеэр Хүй долоон худагт үндэсний хувцас загвар, адуучны хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа, урлагийн тоглолт болох юм. “Адуучин” тэмцээнийг зохион байгуулагчид нь ирэх жил тус тэмцээнийг эрийн таван наадмын нэг хэсэг болгож, баяр наадмын хөтөлбөрт багтаахаар болжээ.

 

Зураг