Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Түүхэн айлчлал” сэдэвт шинэ марк гарчээ

ikon.mn
2014 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын дарга Си Зиньпиний манай улсад хийж байгаа төрийн түүхэн айлчлалыг холбогдуулан “Монгол Шуудан” ТӨХК түүхэн айлчлал сэдэвт шинэ маркыг хэвлэн гаргалаа. 

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Монгол, Хятадын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан 2014 оныг “Монгол, Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарласан.

Айлчлалын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрсэн түвшинг баталгаажуулж, улам өргөжүүлсэн, хэтийн төлөвийг тодорхойлсон түүхэн айлчлал болж байна гэж талууд санал нэгдсэн байна. Шинээр хэвлэсэн маркны үнэ 1600 төгрөг аж.