Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мөнгөнтуул гуравдугаар байрт бичигдэж байна

Б.Бат, Өдрийн шуудан
2014 оны 8 сарын 22
Өдрийн шуудан
Зураг зураг

Шатрын оюутны ДАШТ Польшийн Катовицд үргэлжилж байна. Тэмцээнд 16 орны эрэгтэй 46, эмэгтэй 26 шатарчин швейцарь системээр есөн өрөг тоглож байгаа юм.

Манай улсаас эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчин ОУШХ-ны мастер С.Ган-Одын удирдлага дор оролцож байна.

Таван өргийн дараах байдлаар эрэгтэйчүүдийн ангилалд:

  • Өвөрхангай аймгийн тамирчин ОУМ Г.Мөнхгал найм (3.0 оноотой)
     
  • “Алдар” спорт хороо, Зууны шатар” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, их мастер Ц.Батчулуун 10 (3.0 оноо)
     
  • МУИС, “Монгени” клубийн тамирчин, спортын мастер Б.Галмандах оноотой 27 (2.5)

Эмэгтэйчүүдийн ангилалд:

  • “Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул гурав (3.5)
     
  • Сэлэнгэ аймаг, “Бороо гоулд” ХХК-ийн тамирчин, отгон их мастер АЭнхтуул 16 дугаар байрт (2.0) явна.

Монголын хамгийн анхны эмэгтэй их мастер Б.Мөнгөнтуул эзэн орны Клаудио Кулонд хожигдсон ч гуравдугаар байрт буюу тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна.

Зураг