Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

500 гаруй бог мал үерт урсаж хорогджээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Архангай аймгийн Цэцэрлэг сумын нутгаар дуу цахилгаантай, усархаг бороо орсны улмаас Туулант багийн нутаг Бор өлөн, Тарианы өвөр гэдэг газар 500 гаруй бог мал үерийн усанд урсаж хорогджээ.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баянголын гүүрний ойролцоо дуу цахилгаантай бороо орсны улмаас автомашин шаварт суусан тухай мэдээллээр аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж нийт 10 автомашиныг шавраас татан гаргасан аж.

Иймд иргэд үеэр усны аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас удаа дараа анхааруулж байна.