Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Зарим суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Хүн, мал, амьтны гоц халдварт өвчин зарим аймгуудад гарч буйтай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. 

Тухайлбал,

-Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутаг Тариахтай гэдэг газарт гахайн сонгомол мялзан,

-Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар багийн нутаг Номтын дэвсэг гэдэг газарт боом өвчин,

-Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутаг Хүрэн ширх гэдэг газарт галзуу өвчин, 

-Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Их-Уул /2 дугаар баг/ багийн нутаг Эх сараалж гэдэг газарт боом өвчин тус тус гарсан тул сумдын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоожээ.