Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу, цахилгаантай бороо орж, салхи ширүүснэ

ikon.mn
2014 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээлэлд энэ сарын 22-ны өдөр буюу өнөөдрөөс  төв, говь, зүүн зүгийн ихэнх нутгаар, 23-ны өдөр зүүн зүгийн нутгаар, 24-ний өдөр нутгийн хойд хэсгээр, 25, 26-ны өдөр төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орж, салхины хурд түр зуур ширүүснэ гэж мэдээллээ.

Иймд иргэд аянга, цахилгааны үеэр цахилгаан хэрэгслээ салгах, хашаа хороондоо үерийн ус зайлуулах суваг шуудуу татах зэргээр болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналтдаа байлгах, гол ус гатлахдаа баталгаатай зам гүүрээр гарах, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автомашин техникээр зорчих, гол мөрний усны түвшин нэмэгдсэн энэ үед гол усанд орохгүй байх, голын эрэг дагуу аялж зугаалахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж, сэрэмжлүүлж байна.