Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Жэки Чан хүүгийнхээ өмнөөс уучлалт гуйв

М.Хүслэн
2014 оны 8 сарын 22
polit.mn
Зураг зураг

Нэрт жүжигчин, зодооны урлагийн мастер Жэки Чан  хүү Жэйси Чаныхаа өмнөөс уучлалт гуйжээ. Жэйси Чан хууль бусаар хар тамхи эзэмшиж байсан хэргээр Бээжинд цагдаа нарт баривчлагдаад байгаа билээ.

Нэрт жүжигчин “Би хүүгээ хүмүүжүүлж чадаагүйдээ үнэхээр их ичиж байна. Гэмшиж байна. Намайг уучлаарай” хэмээн олон нийтэд хандан хэлжээ. 

31 настай Жэйси Чаны Бээжин дэх гэрээс 99.2 грамм хар тамхи олдсон бөгөөд Жэйси Чан болон түүний найз Тайванийн кино од Кай Ко нарыг баривчилсан аж. Шинжилгээгээр ч мөн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогджээ.

Жэйси Чан Лос-Анжелест төрсөн бөгөөд жүжигчний мэргэжил эзэмшсэн, мөн гитар сайн тоглодог хөгжимчин аж. 2004 онд анхны цомгоо гаргасан. Мөн тэрээр хэд хэдэн кинонд тоглож, “Кунфу Панда” хүүхэлдэйн кинонд дуу оруулж байжээ.

Зураг