Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын даргын үлгэр жишээ үйлдэл

ikon.mn
2014 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Тээврийн газар, Том оврын автобус компани, хувийн хэвшлийнхэнтэй хамтарч иргэдэд цагийн хуваарийн дагуу нэг тасалбараар өдрийн турш үйлчлэх нийтийн тээврийн шинэ үйлчилгээ өнөөдөр эхэллээ.

10 хоногийн хугацаанд автомашины улсын дугаарын сүүлийн тоогоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтын үеэр иргэд 500 төгрөгийн тасалбараар тухайн өдөртөө Нийслэлийн Тээврийн газартай гэрээний дагуу ажилладаг нийтийн тээврийн том, жижиг автобус, микро автобус, төмөр замын RAILBUS-аар хэдэн ч удаа сэлгэлт хийж зорчих шинэ үйлчилгээг Хотын захиргаанаас иргэддээ санал болгосон юм.

Туршилтаар хэрэгжүүлж буй энэ үйлчилгээ Автобус компаниудад багагүй алдагдалтай ч нийслэлийн Засаг даргын санаачилгыг дэмжиж 1,8 тэрбум төгрөгийн зардлыг өөрсдөө хариуцаж, шатахууны зардал болох 1,3 тэрбум төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс  гаргаж байгаа аж.

Энэхүү шийдвэрээ Хотын дарга Э.Бат-Үүл өөрөө ч гэсэн дэмжиж, олон нийтэд үлгэр дуурайлал болон нийтийн тээврээр зорчиж явна.