Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Эко дугуйн аялал долоо хоног бүрийн ням гарагт болно

ikon.mn
2014 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Монголын залуучуудын холбооны дэргэдэх "Залуу дугуйчин клуб" долоо хоног бүрийн ням гаригт эко дугуйн аялалыг зохион байгуулж байна

Энэхүү аялал нь бүх оролцогчдыг Улаанбаатар хотоос автобусаар зөөн автомашингүй, байгалийн үзэсгэлэнт газраар унадаг дугуйгаар аялдагаараа онцлог бөгөөд аяллын үеэр төрөл бүрийн спорт тоглоомууд тоглон залуучууд амралтын өдрөө зөв боловсон өнгөрүүлэх юм. “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд залуу дугуйчин клуб дугуйн олон үйл ажиллагаануудыг шат дараалалтайгаар зохион байгуулж байгааг уншигчид маань мэднэ. 

Ямартай ч нийслэлийн гудамжаар унадаг дугуй унасан залуус олон болж. Автомашин гэхээсээ илүү унадаг дугуй унаж гарахыг хүсч, амралтын өдрөөр телевиз үзээд гэртээ хэвтэхийн оронд байгалийн сайханд дугуйтай зугаалахыг илүүд үзэх болсон нь сайшаалтай, эрүүл мэнд, бие бялдарын хөгжилд сайнаар нөлөөлж байгаа юм. 

Энэ бол “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн ач тус, үр өгөөж гэж хэлж болно. Иргэд унадаг дугуйн аялалд хамрагдахад нээлттэй бөгөөд мэдээллийг 88020764 утсаар холбогдож авах боломжтой юм байна.