Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Шинзо Абэгийн ээж Ёко Абэг хүлээн авч уулзлаа

ikon.mn
2014 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Японы хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд  Монгол Улсад айлчилж байгаа Япон Улсын Парламент дахь Либерал Ардчилсан намын Япон Монголын найрамдлын бүлгийн дарга Мотоo Хаяаши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Төлөөлөгчдийн дунд Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн ээж Ёко Абэ байсан бөгөөд Ерөнхий сайд хүлээн авч уулзсан байна.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Япон Улсын Парламент дахь Зөвлөхүүдийн танхимын Япон Монголын найрамдлын бүлгийн дарга Сацүки Эда, Төлөөлөгчдийн танхимын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Хироюки Сонода болон парламентын гишүүд багтжээ. 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон Улсын Парламент дахь Япон, Монголын найрамдлын гурван бүлгийн тэргүүн болон парламентын  гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр айлчилж байгаад талархал илэрхийлээд  Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг хэллээ.    

Япон Улсын Парламент дахь Либерал Ардчилсан намын Япон Монголын найрамдлын бүлгийн дарга Мотoо Хаяаши  хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ялангуяа стратегийн харилцаа, эдийн засгийн түншлэл эрчимтэй хөгжиж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.