Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн түр хугацаагаар ажиллахгүй

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 8 сарын 21
iKon.MN

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн энэ сарын 25-наас есдүгээр сарын 20-ныг хүртэл ажиллахгүй гэдгийг тус газраас мэдэгдлээ.

Учир нь энэ хугацаанд цэцэрлэгт хүрээлэнгийн гадна талбайг тохижуулах бүтээн байгуулалтын ажлыг хийх юм байна.



Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тухайд

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 30 дугаар тогтоолоор “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-ыг байгуулсан. 

Нийт 960 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулагдахаар төлөвлөгдсөнөөс 183 га талбайн ерөнхий төлөвлөгөө, зураг гарч баталсан. Үүнээс эхний ээлжийн 30 га талбайн нарийвчилсан ажлын зураг, төсөв хийгдсэний дагуу бүтээн байгуулалтын ажил хийгдэж нийслэлчүүдэд үүд хаалгаа нээсэн билээ.

Анх 2010 онд Б.Саранчимэг даргатай 27 хүнтэй байгуулагдаж байсан бол одоо 113 хүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа.