Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Си Зиньпиний Монголд айлчлахаасаа өмнө гаргасан шийдвэр

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Хятадын Өглөөний Сонинд дурдсанаар БНХАУ-ын дарга Си Зиньпин шинэчлэлийн төлөвлөгөөнийхөө хүрээнд Хятадын Төрийн Өмчит Компаниудын удирдлагуудын цалин хангамжийг 50 хүртэл хувь бууруулах шийдвэр гаргажээ.

Эх сурвалжийн баталж байгаагаар энэ хасалт нь ялангуяа банк, санхүүгийн салбарын дээд удирдлагуудад чиглэж байгаа гэнэ.

Уг шийдвэрийг Си Зиньпин Даваа гарагт болсон хуралдаан дээр танилцуулж орлогын тэгш шударга хуваарилалтыг Төрийн Өмчит Компаниудад хэрэгжүүлэхэд тустай гэж онцолжээ.

Ер нь Хятадад ТӨК-ууд нь үрэлгэн байдал, төсвөөс их хэмжээний дэмжлэг авдаг мөртлөө дээд удирдлагууд нь олон улсын зэрэглэлээр цалинждаг үзэгдлийг олон нийт ихээхэн шүүмжилдэг юм.

 

Эх сурвалж: Reuters