Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Нямтайшир: Адуунчулуун болон Нарийнсухайтын цахилгаан станц барих төсөл 500-600 орчим сая долларын өртөгтэй

Г.Номин, iKon.mn
2014 оны 8 сарын 21
iKon.MN

БНХАУ-ын дарга Си Зиньпиний манай улсад төрийн айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын хүрээнд Монгол, Хятад хоёр талын аж ахуйн нэгжүүдийн хооронд гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа Гадаад Харилцааны яаманд боллоо.

Аж ахуй нэгжүүдийн хооронд дараах хэлэлцээр, хамтран ажиллах санамж бичиг байгуулагдлаа.

  • Адуунчулууны 300 МВт болон Нарийнсухайтын 195 МВт цахилгаан станцыг бариж байгуулах төслийг хамтарч хэрэгжүүлэх тухай “Монгол алт” (МАК) ХХК, Харбины Олон улсын Эрчим хүчний компани хоорондын ерөнхий хэлэлцээр
  • Тавантолгой - Ханги чиглэлийн 435 км авто замын төслийн тухай Нако ХХК болон БНХАУ-ын Төмөр замын барилга байгууламжийн корпораци хоорондын хамтын ажиллагааны гэрээ
  • “Эрдэнэцогт Энержи” ХХК, Хятадын “China Power Engineering Consulting Group” хооронд “Эрдэнэцогтын цахилгаан станц барих тухай” харилцан ойлголцлын санамж бичиг
  • “Монголын Арж капитал” компани, хятадын “Чайна коммуникейшн констракшн” компани хооронд байгуулах санамж бичиг
  • “Хүрмэн Энержи" ХХК болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны "Kingho Group" хоорондын нүүрс гүн боловсруулах төсөл хэрэгжүүлэх тухай санамж бичиг
  • “Голден сояа бийн” ХХК, “Хожуулын эх” ХХК болон БНХАУ-ын “Өү Най Те” сүү, сүүн бүтээгдэхүүний компани хоорондын хамтран ажиллах гэрээ
  • “Талын Монгол rpynn” ХХК, БНХАУ-ын “Хөлөнбуйр Аялал жуулчлалын групп” ХХК хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг
  • “Уникон rpyпп” ХХК, БНХАУ-ын “Хөпөнбуйр Нүн Кэнь rpynn” ХХК хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг
  • “Эмээлт прогресс” ХХК

Энэ үеэр “МАК” ХХК-ийн ерөнхийлөгч Б.НямтайширАдуунчулууны 300 мвт болон Нарийнсухайтын 195мвт-ын цахилгаан станц барих төсөл нь нийтдээ 500-600 орчим сая долларын өртөгтэй төсөл байгаа.

 Хэлэлцээрийн дагуу түлхүүр хүлээж авах нөхцөлөөр буюу бүх ажлыг Хятадын тал хийсний дараа манайх хүлээж авахаар боллоо. Харбины Олон улсын эрчим хүчний компани нь Хятаддаа төдийгүй дэлхийд нэр хүндтэй компани юм” гэлээ.
 
Адуунчулууны уурхайг 2019 оноос ашиглаж эхлэх учир  300 мвт-ын цахилгаан станц 2018 онд ашиглалтад орох юм байна.

Харин Нарийнсухайтын 195мвт цахилгаан станц 2017 онд ашиглалтад орно.

Гэрэл зургийг mpa.mn