Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын цайны ёслол болно

ikon.mn
2014 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, найрсаг харилцаа хамтын ажилгааны тухай гэрээ байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаа билээ.

Уг ойг тохиолдуулан Хятадын цайны ёс, соёл урлагийн арга хэмжээ энэ сарын 21-25 өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Энэхүү арга хэмжээг  БНХАУ-ын дарга Си Зиньпин айлчлахтай  холбогдуулан Монголын энх тайван найрамдлын байгуулага, Хятадын соёлыг дэлгэрүүлэх нийгэмлэг, Улаанбаатар дахь хятадын соёлын төв хамтран зохион байгуулах юм. 

Хятадын цайны ёс, соёл урлагийн арга хэмжээ нь үндсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд  “Цайны зам“ хэсэгт нь  түмэн газрын цайны замын түүхэн ховор зургийн үзэсгэлэн “Цайны соёл” хэсэгт  Хятадын 1000 жилийн соёлыг шингээсэн цайны соёл урлагийн үзүүлбэр “Цайны орчин“ хэсэгт нь Хятадын цайны соёл урлагийн орон зай мөн чанарыг Монголын ард түмэн залуучуудад ойлгуулан таниулах юм байна. 

Уг арга хэмжээ нь Хятад, Монгол хоёр улсын цаашдын хөгжлийг дэмжих соёл иргэншлийн гол утгыг харуулах зорилготой аж.