Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Шилэн дээвэртэй ЭКО цогцолбор ашиглалтад орно

ikon.mn
2014 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгын дагуу улсын төсвийн санхүүжилтээр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эм зүйн сургуулийн 2800 метр.кв талбайтай дөрвөн давхар хичээлийн барилгыг барьж өнгөрөгч гуравдугаар сард ашиглалтад оруулсан.

БШУ-ны сайд өөрийн багцад батлагдсан төсвөөсөө 2013-2014 оны хичээлийн жилд дээд боловсролын салбарт багагүйхөрөнгө оруулсаны нэг жишээ энэ юм. Үүнээс гадна АШУҮИС-д олон улсын жишигт нийцсэн номын сангийн долоон давхар барилга баригдаж байна.

Мөн ирэх 10 дугаар сард Монголд анх удаа оюутны чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие дааж сурах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор шилэн дээвэртэй ЭКО цогцолборын барилгыг ашиглалтад хүлээн авах юм байна.