Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Багануур дүүргийн өвөлжилтийн бэлтгэлд 250 сая төгрөг гаргалаа

ikon.mn
2014 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Багануур дүүрэгт 2011 оноос хойш цэвэр, бохир усны үнэ нэмэгдээгүй болон цахилгаан, дулаан, түлш шатахууны үнэ нэмэгдсэнээс шалтгаалан Багануур-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт дулааны өр хуримтлагджээ.

Тиймээс хуримтлагдсан өрийг барагдуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгаа тул нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө гаргах тухай” А/713 дугаар захирамж гаргалаа.

Захирамжийн дагуу дээрх өрийг барагдуулж, өвөлжилтийн бэлтгэл хангахад зориулж 250 сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газарт даалгасан байна.

Харин Багануур-Ус орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын цаашдын хэвийн үйл ажиллагаа, алдагдалгүй ажиллах нөхцөл бололцоог хангаж ажиллахыг Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадоржид  үүрэг болгожээ.