Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Нярайн төрөлхийн хөгжлийн гажгийг эрт үед нь илрүүлэхэд анхаарч байна

ikon.mn
2014 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

ЭХЭМҮТ-д Тандалт судалгааны алба шинээр байгуулагдан, энэ оны 1 дүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхэлсэн гэж тус төвөөс албан ёсоор мэдэллээ. Энэ алба нь улсын хэмжээнд,

  • Эхийн эндэгдэл
  • Эхийн ноцтой хүндрэл
  • Нярайн эндэгдэл
  • Амьгүй төрөлт
  • Нярайн төрөлхийн хөгжлийн гажгийг улсын хэмжээнд 7 хоног бүр бүртгэн, мэдээллийг ЭМЯ-нд өгч, баасан гараг бүрийн ЭМС-ын цахим хэлэлцүүлгээр хэлэлцүүлдэг болсон байна.

Ингэснээр дээр дурдсан эндэгдэл, хүндрэл хаана анхаарал татахаар байгааг эрт илрүүлж, хариу арга хэмжээ авч байгаагаараа ач холбогдолтой аж.

Сүүлийн жилүүдэд нярайн төрөлхийн хөгжлийн гажиг нэмэгдэх болсон тул үүнийг эрт үед нь оношилох тал дээр ихээхэн анхаарч ажиллаж байгаа гэнэ.