Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баярсайхан: Зорчигчдыг удаан хүлээлгэхгүй, аюулгүй зорчуулах шинэ үйлчилгээ нэвтрүүллээ

ikon.mn
2014 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг \mpa\


-Автобуснууд хоорондоо 2-8 минутын зайтай явна-

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой нэгэн чухал шийдвэрийг нийслэлийн удирдлагууд, нийтийн тээврийнхэн хамтран гаргалаа. Ингэснээр автобус, тролейбуснууд одоо үйлчилж буй Толгойт-Халдварт, Таван шар-“Ургах наран” гэх зэрэг холын чиглэлийг Толгойт-Сүлжмэл, Таван шар-Баруун дөрвөн зам гэхчилэн богиносгож, өдрийн тасалбар гаргахаар болов.

Ийм өөрчлөлт хийснээр нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцал арилж, замын түгжрэл багасан, жолооч нар зорчигч суулгах гэж уралдахаа больж үйлчилгээний соёл, аюулгүй байдал дээшлэх юм байна. Энэ үйлчилгээг маргаашнаас эхлэн 10 хоногийн хугацаанд туршихтай холбогдуулан, Монголын нийтийн зорчигч тээврийн хөгжлийн консорциумын ерөнхийлөгч Д.Баярсайхантай ярилцлаа.

-Энэ сарын 22-31-нийг дуусталх хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ аргачлал туршихаар боллоо. Өдөржин автобус, тролейбус, рейлбусаар 500 төгр өгөөр “зугаалуулаад” мөнгөө хуваана гэхээр цөөн автобустай компаниуд дург үйцээг үй юү. Тролейбусанд хүн суухаа байгаад, “Цахилгаан тээвэр” зорчигчгүй болчих юм биш үү?

-Нийтийн тээврийн үйлчилгээг чанарын шинэ шатанд гаргах туршилт эхлүүлэхээр боллоо. Миний, чиний, автобусны, тролейбусны компаниудын гээд ямар нэг эрх ашиг яриад эхэлбэл энэ шинэчлэлийг хийж чадахгүй байсан. Тийм асуудал бол үнэхээр байгаа. Сайшаалтай нь нийтийн тээврийн үйлчилгээний компаниуд бүгдээрээ өөрсдийн эрх ашгаа хойш тавьж энэ шинэчлэлийг дэмжлээ. Нийтийн тээврийн салбарынхан бид төрийн байгууллага, нийслэлийн удирдлагуудтайгаа хамтраад энэ 10 хоногийн хугацаанд миний чиний, мөнгөө дутуу өгдөг, бид алдагдалд ордог гэсэн өмнөх яриагаа зогсооё, дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байцгаая гэсэн юм. 1.3 сая иргэнтэй Улаанбаатар маань дэлхийн хот. “Найрсаг Улаанбаатар” гэсэн үзэл баримтлалаар хот маань хөгжиж байна. Үүнд нийтийн тээврийн салбарынхан өөрийн хувь нэмрээ оруулъя. Саяас дээш хүнтэй, томоохон хотуудын хөгжлийн гурван тулгуурын нэг нь нийтийн тээвэр. Том хотуудын түшиж тулдаг зүйл нь үнэхээр нийтийн тээвэр юм бол бид тулгуур шиг тулгуур байя гэж байгаа юм. Засаг төр ч, автобусны оператор байгууллагууд ч, манай консорциум ч санаа зорилго нэгдсэн.

1.3 сая иргэнтэй Улаанбаатар маань дэлхийн хот. “Найрсаг Улаанбаатар” гэсэн үзэл баримтлалаар хот маань хөгжиж байна.

-Энэ үйлчилгээг нэвтрүүлэх шийдвэр өчигдөр гарсан. Гэтэл хоёрхон хоногийн дараа хэрэгжүүлнэ. Үйлчилгээний чиглэлээ шинээр тогтооно, автобусаа хуваарилна, тасалбар хэвлүүлнэ гээд ажил их. Амжих уу?

-Хэрэгжүүлэх шийдвэр нь одоо гарч байгаа ч бэлтгэлээ бид 2014 оны эхнээс хангасан. Нийслэлийн Тээврийн газар зангидаад, бусад бүх мэргэжлийн байгууллага хамтраад өнгөрсөн хугацаанд судалгаа, бэтгэлээ хийж, санаа оноогоо нэгтсэн. Нийтийн тээврийн сүлжээний шинэчилсэн зураглал ч гаргасан.

-Дэмжихгүй гэсэн компани бий юү?

-Байхгүй. Бид энэ сарын 15-нд уулзаж ярилцсан. Алдагдал гарна. Гэхдээ үүнийг үүрье гэсэн.

-Автобуснуудын дизель түлшний мөнгийг нийслэлээс өгнө гэсэн үнэн үү?

-Нэгдсэн журмаар бүх тал эрсдэлээ хүлээж байгаа. Хотын захиргаа энэ 10 хоногт нийтийн тээвэрт үйлчлэх 791 автобусны дизель түлшийг хариуцахаар боллоо. Засгийн газар нөхөн олговроо ямар ч асуудалгүйгээр, хоног хугацааг нь арай уян хатан болгоод өгөхөөр шийдвэрлэлээ. Нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн, тасралтгүй явуулахад гардаг зардлын 35 хувийг шатахуун, үлдсэнийг ажиллагсдын цалин эзэлдэг. Тэгэхээр 35 хувийг хот, үлдсэн 65 хувийг нийтийн тээврийн компаниуд үүрэхээр болсон гэсэн үг. Автобус дизель түлшээр ажилладаг. Нэг литр түлшний үнэ 1800 төгрөг. Дээрээс нь жолооч, кондуктор, засварчин, инженер техникийн ажилтнуудын цалин, өдрийн хоолны мөнгө, засвар үйлчилгээний зардал гээд маш их зардал гаргаж, маш олон хүний хүчийг нийлүүлж байж энэ 791 автобусаар зорчигчдод үйлчилдэг юм.

-500 төгрөгөөр хэдэн ч автобус дамжиж, өдөржин явсан ч болно гэж байгаа. Иргэдийг автобуснаас автобус дамжуулж явуулахын тулд ийм тасалбар гаргасан уу?

-Уг нь нэг хүний бүтэн өдрийн унааны асуудлыг 500 төгрөгөөр шийдвэрлэх боломжгүй. Нэг зорчигч өдөрт нийтийн тээвэрт дунджаар 1500 төгрөг төлж байгаа. Гэтэл бид энэ 10 хоногт гурав дахин хямд үнээр үйлчилье гэж байна. Гэр бүлийн гишүүдийн унааны зардлыг тооцвол өрхийн эдийн засагт чамгүй хэмнэлт авчирна. Үүнийг алдалгүй эдлээрэй, хувийн машинаа гэрийнхээ гадна тавиад, таксинд гар өргөлгүй шуудхан автобус, тролейбус, рейлбусанд суугаарай гэж иргэддээ уриалъя. Автобусны чиглэлийн давхардал байхгүй болно. Бага зардлаар богино хугацаанд хотын аль ч цэгээс аль ч цэгт бүтэн өдөржин 500-хан төгрөгөөр хүрэх боломж олгож байна.

Уг нь нэг хүний бүтэн өдрийн унааны асуудлыг 500 төгрөгөөр шийдвэрлэх боломжгүй. Нэг зорчигч өдөрт нийтийн тээвэрт дунджаар 1500 төгрөг төлж байгаа.

-Тасалбараа хэвлэчихсэн үү?

-Хэвлээд эхэлчихсэн. Маргааш өглөө гэхэд (өнөөдөр) дуусна

-Өдрийн тасалбар гэж байгаа учраас он, сар, өдрийг тодорхой бичсэн байх нь уу. Ногоон, улаан гэх мэт өнгөөр ялгаж хэвлэдэг нь ямар учиртай юм бэ?

-Зорчигчид нийтийн тээврийн хэрэгсэлд дамжин суух учраас огноотой байх юм. Мөн иргэдийг будилуулахгүй байлгах үүднээс өнгөөр ялгахаар болсон. Тухайлбал, энэ сарын 22-нд ногоон тасалбар худалдах бол 23-нд шар гэхчилэн 22-31-нийг дуусталх 10 хоногийн тасалбар бүгд өөр өөр өнгөтэй.

-Энэ тасалбарыг зорчигчид хаанаас авах вэ?

-Автобус, рейлбусны буудал, дэлгүүр, үйлчилгээний төвүүд гээд Улаанбаатар хотод 400 гаруй цэгээр худалдана. Автобусны шинэ чиглэлийн дамжин өнгөрөх зогсоолууд дээр манай кондукторуудаар хүч нэмэгдүүлсэн борлуулалтын баг тасалбар худалдана. Билет олдохгүй гэх асуудал байлгахгүй.

-Ямар нэгэн байдлаар тасалбар авч амжилгүй автобусанд суучихвал яах вэ?

Тийм тохиолдолд автобусанд ороод өдрийн шинэ тасалбар биш, одоо хэрэглэж буй хуучин тасалбарыг 500 төгрөгөөр авна. Тэр хүн дараагийн автобусанд өдрийн тасалбаргүй суувал дахиад л 500 төгрөгөөр одоогийн тасалбарыг авна гэсэн үг. Энэ нь иргэдэд ашиггүй. Тиймээс өдрийн тасалбар авах хэрэгтэй.

Автобусанд ороод өдрийн шинэ тасалбар биш, одоо хэрэглэж буй хуучин тасалбарыг 500 төгрөгөөр авна. Тэр хүн дараагийн автобусанд өдрийн тасалбаргүй суувал дахиад л 500 төгрөгөөр одоогийн тасалбарыг авна гэсэн үг. Энэ нь иргэдэд ашиггүй. Тиймээс өдрийн тасалбар авах хэрэгтэй.

-Үнэмлэх үзүүлээд мөнгө төлөлгүй зорчдог хүмүүс яах вэ?

-Тэдэнд өдрийн тасалбар хамаагүй. Одоогийнх шигээ үнэмлэхээ үзүүлээд зорчино.

-Тээврийн сүлжээг яаж өөрчилсөн бэ?

-Машинаараа явъя, такси барья гэж бодож байгаа хүмүүст хэлэхэд, нийтийн тээврийн сүлжээгээ бид шинэчилсэн. Өмнөх шигээ чиглэл давхцаж, автобуснууд зорчигчдоо булаалдан уралддаг, иргэдийг удаан хүлээлгэдэг явдал байхгүй болно.

-Автобуснууд хоорондоо хэдэн минутын зайтай явах вэ?

-Төвийн шугамд бол 2-3, туслах чиглэл, хотын захад бол 3-8 минутын зайтай явуулна. Автобуснууд богино зайд ойр ойрхон явах учраас иргэдийг хүлээлгэхгүй. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөө чиглэлд 80 автобус хоёр минутын зайтай, Сэлбэ-Зайсан чиглэлд 40 автобус гурван минутын зайтай, Чингэлтэй дүүрэг-ТЭЦ-III чиглэлд 30 автобус долоон минуНийтийн тын зайтай, Нисэх-“Дүнжингарав” чиглэлд 20 автобус найман минутын зайтай үйлчилнэ. Автобус ганцхан зорчигчтой байсан ч цагийн хуваарийн дагуу дараагийн буудал руу явах ёстой. Цаг, чиглэлийнх нь дагуу явуулахад бид бүх анхаарлаа хандуулж байгаа. Замын цагдаагийнхан замын нэгдүгээр эгнээг чөлөөтэй байлгахад анхаарахаар болсон. Зам чөлөөтэй байвал автобуснууд яг цагтаа явна. Цагдаа, автобусны компаниуд, тээврийн хяналтынхан гээд бүх байгууллага энэ 10 хоногт энэ шинэчлэлийг хэрэгж үүлэхийн төлөө бүх чадлаараа ажиллана.

-Зорчигчдоос гомдол, санал, мэдээлэл хүлээж авах уу?

-Хамгийн гол хянагч нь зорчигчид. Үйлчилгээний соёл, цаг, чиглэлээ мөрдсөн үү гэдгийг зорчигчид хянаж, бидэнд мэдээлэх боломжтой.

-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэдтэй хүмүүст автобуснаас автобус дамжиж явах нь түвэгтэй байна байх. Үүнийг бодолцсон уу?

-Тэдэнд хэцүү л дээ. Хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, шинэчилж байгааг ойлгож, дэмжээсэй гэж уриалж байна.

-Энэ шинэчлэлтэй холбоотойгоор кондукторууд ажилгүй болох уу?

-Нэг ч кондуктор ажилгүй болохгүй. Кондукторууд энэ 10 хоногт автобусандаа хянан шалгагчийн үүрэг гүйцэтгэж, иргэдийн тасалбарыг шалган, аваагүйд нь тасалбар борлуулна. Бас буудлууд дээр тасалбар борлуулах ажлын дийлэнхийг кондукторуудынхаа хүчээр хийнэ. Цаашид ч кондукторуудын нийтийн тээврийн хөгжилд оруулах үүрэг, хариуцлага нэмэгдэнэ үү гэхээс ажлын байрг үй болно гэсэн ойлголт байхгүй. Тэд бол асар их туршлагатай хүмүүс. Тэр туршлага нь нийтийн тээврийн хөгжилд их хэрэг болно.

-Туршилт амжилттай болвол энэ үйлчилгээг үргэлжлүүлэх үү?

-Эцсийн шийдвэр гаргагч нь зорчигчид. Туршилтын хугацаанд ард түмэн дэмжвэл үргэлжл үүлэх боломжтой. Гэхдээ тасалбарын үнийг 500 байлгаж чадахгүй нь тодорхой. Энэ 10 хоногт бол бид алдагдлаа үүрээд, ард түмэндээ юу чаддагаа, нийтийн тээврийг яаж өөрчилж шинэчлэх боломжтойг харуулах гэж байна. Харин дамжин зорчилтыг үнэгүй байлгах зарчмаа цаашид ч баримтална. Хамгийн гол нь зорчигчдыг удаан хүлээлгэдэггүй, компаниуд орлогын хойноос хөөцөлддөггүй, соёлтой, зорчигчдод аюулгүй болгохын тулд ийм үйлчилгээ нэвтр үүлж байгаа юм.

-Дараа нь нийтийн тээврийн компаниуд орлогоо яаж хуваах юм бэ?

-Нийслэлийн Тээврийн газрын дансанд бүх орлогыг төвлөрүүлнэ. Хувийн байгууллагын дансанд оруулахгүй. Дараа нь төвийн шугамд явсан уу, хотын захын шугамд үйлчилсэн үү гэхг үйгээр цаг, чиглэлээ баримталсан уу, үйлчилгээний соёлоо дээшлүүлсэн үү гэх мэт үзүүлэлтийг харгалзан, уг мөнгийг хуваарилах юм. 25 компанийн төлөөлөл, төрийн хяналт шалгалтын байгууллагынхан зэрэгцэж суугаад хуваарилна гэсэн үг. Ингэхээр компаниуд шугамаа булаацалддаг асуудал байхгүй болно.

-Чиглэлийг нь өөрчилчихөөр хүмүүс будилж, гурав дамжаад очих газартаа 4-5 дамжин бухимдах тохиолдол гарч мэднэ. Очих газартаа хаанаас аль чиглэлийн автобусанд суугаад хэд дамжиж хүрэхээ яаж мэдэх вэ?

-Тийм асуудал гарч магадгүй учраас автобусны буудлуудад үйлчилгээний чиглэл танилцуулсан зураглал байрлуулна. Толгойт- “Нарантуул” гэсэн чиглэл байхгүй болж, автобуснуудыг Ч-1, Ч-2 (чиглэл) гэсэн хаягтай болгосон.

 

Х.БОЛОРМАА  \Өнөөдөр сонин\