Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баатархүү: Айлчлалын үеэр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

С.Уянга, Зууны мэдээ
2014 оны 8 сарын 21
polit.mn
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/ MPA.mn

БНХАУ-ын төрийн тэргүүний айлчлал өнөөдөр эхэлнэ. Энэ үеэр цагдаагийн албан хаагчид хэрхэн ажиллах талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

-Айлчлалын үеэр цагдаагийн албан хаагчид хэрхэн ажиллах вэ?

-БНХАУ-ын төрийн тэргүүн Си Зиньпин манай улсад өнөөдөр маргааш хоёр өдөр айлчилна. Төрийн өндөр хэмжээний айлчлал учир цагдаагийн байгууллага хүч нэмэгдүүлэн, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.Энэ үеэр нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн үүргийнхээ хүрээнд хэв журмын хамгаалалт зохион байгуулна.

- Айлчлалын үеэр замын хөдөлгөөний зохицуулалтыг хэрхэн хийх вэ?

-Айлчлалын үеэр хотын төв зам, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн замуудад тээврийн хэрэгслийн болон явган зорчигчдын хөдөлгөөний хязгаарлалтыг тодорхой цагуудаар хийнэ. Тиймээс иргэд хотын төвийн замыг сонгон зорчихгүй байх,  олон нийтийг хүндэтгэж цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн хамтран ажиллахыг хүсч байна.

-Иргэний хөдөлгөөнүүд айлчлалтай холбогдуулан жагсаал зохион байгуулна гэсэн мэдээлэл байна?

-.Тийм зүйл болохгүй.Иргэний хөдөлгөөнүүдийн зүгээс цагдаагийн байгууллагад жагсаал зохион байгуулна гэсэн хүсэлт өргөдөл өгөөгүй. Өндөр хэмжээний айлчлалыг далимдуулан олон нийтийн анхаарлыг татаж ашиг хонжоо олох гэсэн хүмүүс байхыг үгүйсгэхгүй.

Зураг