Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

“Гурван охин” хамтлаг тоглолт хийхээр болжээ

Өглөөний сонин
2014 оны 8 сарын 21
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Хурдлах тусам" цомгоо өлгийдөн аваад удаагүй байгаа "Гурван охин" хамтлагийнхан тоглолтоороо сонсогч фэнүүддээ бэлэг барих нь ээ.

Шинэ цомгийн продюсерээр Төрийн соёрхолт дуучин Д.Болд ажиллажээ.Tyc цомогт багтсан "Удахгүй чи надаас" дуу нь хоёр, клиптэй бөгөөд энэ нь Монголын хөгжмийн ертөнцөд  шинэ зүйл гэж хэлж болно.

Тоглолт энэ сарын 29, 30-нд "MRQ.27" клубт болох бөгөөд бүх найз нөхөд, үзэгч сонсогчидоо хүрэлцэн ирж, "Гурван охин"-той хамт нүд, чих, биеэ баясган, бут авцгаая хэмээн уриалж байна.

Дашрамд дуулгахад тоглолтод тус хамтлагийн бүх хит дуу дуулагдах ба тасалбарыг худалдан авахад цомог дагалдах аж.

 

Зураг