Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгост хангинасан дуут дохио Монголчуудыг тэвдүүлэв

С.Цээл
2014 оны 8 сарын 21
MorninigNews.mn
Зураг зураг

Сөүлд өчигдөр гурвантаа хангинасан дуут дохио тэнд ажиллаж амьдарч байгаа манай "Шинэковууд"-ыг тэрүүхэнд нь сандаргаад авчээ.

Дуут дохио сонсч байгаагүй зарим нь Монгол руу утас цохиж хоёр Солонгос байлдах нь бололтой. Түгшүүр хангинаж эндэхийн оршин суугчид үймээд нэг биш. Би их айж байна. Улаанбаатарт онгоцны билет баина уу" гэхчилэн ар гэрийнхнийхээ амьсгааг дээрдүүлээд амжиж.

Үнэн хэрэгтээ 15 минутад гурвантаа хангинасан дуут дохио Солонгос улсын уламжлалт иргэний хамгааллын сургуулилт байсан юмсанж.Улс орнууд иргэдээ болзошгүй аюул ослоос хамгаалах тухай хичээл сургалтыг янз бүрийн хэлбэрээр зохион байгуулдаг. Үүний нэг жишээ нь "Иргэний батлан хамгаалах 365 дахь удаагийн сургалт" аж.

Сургалтын дуүт дохионы үеэр Сөүлийн оршин суугчид үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт бужигнасан ч асар богино хугацаанд хоргодох байр болон метрог гишгэх газаргүй болтол нь дүүргэн нуугдаж амжсан байна.

Энэ үед нь радиогоор аюулаас хэрхэн өөрийгөө хамгаалах тухай богино хэмжээний сургалт явуулжээ. Энэхүү сургалтын үеэр авто машины хөдөлгөөн зогссон ч эмнэлэг, төмөр зам, усан онгоц ердийн цагийн хуваариар ажиллажээ.

Солонгост 14:00-14:15 цагийн хугацаанд хангинасан дуут дохио ийнхүү энд тэндхийн монголчуудыг тэвдүүлж орхив. Арга ч үгүй дээ. Бид дуут дохиог тэр бүр сонсч байсан биш.

 

Зураг