Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ирэх онд ашиглалтад орно

ikon.mn
2014 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулж, сургалтын хүртээмж, чанар, үр дүнг дээшлүүлэх зорилгоор бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулах ажил үргэлжилж байна. 

2015 онд 4800 хүүхдийн багтаамжтай 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 

Эдгээр цогцолборт улсын дугаар олгож, шинээр байгуулан, бүтцийн өөрчлөлт хийхээр нийслэлийн Засаг дарга  “Зарим ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд бүтцийн өөрчлөлт хийх, шинээр сургууль, цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/712 дугаар захирамж гаргалаа.

Шинээр байгуулагдсан бага сургууль, цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, сургууль, цэцэрлэгийн удирдлагын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлах, сургууль, цэцэрлэгийн бүтэц, орон тоо, цалингийн санг батлагдсан төсвийн хүрээнд зохицуулж, сургалт явуулах тусгай зөвшөөрөл олгохыг нийслэлийн Боловсролын газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
2015 онд ашиглалтад орох цэцэрлэгийн цогцолборын жагсаалт:

Дүүрэг Хороо Хүчин чадал Цэцэрлэгийн  дугаар, нэр
1 Баянзүрх 19-р хороо 120 орны тоо 210 дугаар цэцэрлэг
2 23-р хороо 120 орны тоо 211 дүгээр цэцэрлэг
3 27-р хороо 120 орны тоо 212 дугаар цэцэрлэг
4 22-р хороо 120 орны тоо 213 дугаар цэцэрлэг
5 Баянгол 7-р хороо 120 орны тоо 96 дугаар цэцэрлэгийн 2 дугаар байр
6 Сонгинохайрхан 25-р хороо 120 орны тоо 170 дугаар цэцэрлэгийн 2 дугаар байр
7 11-р хороо 120 орны тоо 214 дүгээр цэцэрлэг
8 24-р хороо 120 орны тоо 215 дугаар цэцэрлэг
9 Сүхбаатар 11-р хороо 120 орны тоо 216 дугаар цэцэрлэг
10 18-р хороо 100 орны тоо 217 дугаар цэцэрлэг
11 Хан-Уул 15-р хороо 120 орны тоо 218 дугаар цэцэрлэг
12 14-р хороо 120 орны тоо 165 дугаар цэцэрлэгийн 2 дугаар байр
13 10-р хороо 120 орны тоо 219 дугаар цэцэрлэг
14 Чингэлтэй 12-р хороо 120 орны тоо 220 дугаар цэцэрлэг
15 16-р хороо 120 орны тоо 221 дугаар цэцэрлэг
16 17-р хороо 120 орны тоо 222 дугаар цэцэрлэг

Сургуулиудын жагсаалт

Дүүрэг Хороо Хүчин чадал Сургуулийн  дугаар, нэр
 
1  
 
Баянзүрх
 
19-р хороо 180 суудлын тоо 44 дүгээр  сургуулийн хичээлийн 3 дугаар байр
2 23-р хороо 180 суудлын тоо 87 дугаар сургуулийн хичээлийн 3 дугаар байр
3 27-р хороо 180 суудлын тоо 84 дүгээр сургуулийн хичээлийн 3 дугаар байр
4 22-р хороо 180 суудлын тоо 127 дугаар сургуулийн хичээлийн 2 дугаар байр
5 Баянгол 7-р хороо 180 суудлын тоо 93 дугаар сургуулийн хичээлийн 3 дугаар байр
6  
Сонгинохайрхан
25-р хороо 180 суудлын тоо 104 дүгээр сургуулийн хичээлийн 3 дугаар байр
7 11-р хороо 180 суудлын тоо 129 дугаар бага сургууль
8 24-р хороо 180 суудлын тоо 124 дүгээр сургуулийн хичээлийн 2 дугаар байр
9  
Сүхбаатар
17-р хороо 300 суудлын тоо 58 дугаар сургуулийн хичээлийн 3 дугаар байр
10 11-р хороо 180 суудлын тоо 131 дүгээр бага сургууль
11  
       
Хан-Уул
15-р хороо 180 суудлын тоо 130 дугаар бага сургууль
12 14-р хороо 180 суудлын тоо 59 дүгээр сургуулийн хичээлийн 2 дугаар байр
13 10-р хороо 180 суудлын тоо Буянт-Ухаа цогцолбор сургуулийн хичээлийн 4 дүгээр байр
14  
 
Чингэлтэй
12-р хороо 180 суудлын тоо 23 дугаар сургуулийн хичээлийн 2 дугаар байр
15 16-р хороо 180 суудлын тоо 24 дүгээр сургуулийн хичээлийн 2 дугаар байр
16 17-р хороо 180 суудлын тоо  5 дугаар сургуулийн хичээлийн 2 дугаар байр