Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-ын НАЙМАН боомтыг ашиглах эрх авч байгаа нь томоохон амжилт болж байна

Ч.Болортуяа
2014 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Хятад улсын төрийн тэргүүний энэ удаагийн айлчлалын хамгийн гол гэрээ хэлэлцээрийг Монгол Улсын Зам, тээврийн яам эцэслэн шийдэх гэж байна. 
Хоёр улсын Засгийн газар нийтдээ 11 гэрээ хэлэлцээр хийж байгаагаас  дөрөв нь Зам, тээврийн яаманд харьяалагдах бөгөөд энэ дунд олон жил яригдсан Хятад улстай хийх транзит тээврийг хөгжүүлэх гэрээ, хэлцэлд эцсийн байдлаар гарын үсэг зурах гэнэ.  

Энэ нь манай улс далайд гарцгүй орон учраас дамжин өнгөрөх тээврийн асуудалд анхаарал хандуулж байгаагийн илрэл юм. Монгол Улс мөнхийн хоёр хөрштэй. Гуравдагч зах зээлд бүтээгдэхүүн экспортлохын тулд хойд урд хоёр хөршөөрөө дамжуулан тээвэрлэхээс өөр гарцгүй юм.  Тодруулбал, Монгол Улс энэ удаагийн гэрээ хэлэлцээрийн үр дүнд БНХАУ-ын НАЙМАН боомтыг ашиглах эрх авч байгаа нь эдийн засгийн хувьд урьд өмнө байгаагүй томоохон амжилт болж байна.  

Түүнчлэн транзит тээвэр, төмөр замын харилцаа, далайн боомттой холбоотой гэрээ хэлцлүүдэд Зам, тээврийн сайд А.Гансүх гарын үсэг зурах юм байна. Дээрх гэрээ хэлцлүүдийг  хийснээр Монгол Улсын нийгэм, эдийн засагт маш чухал хөрөнгө оруулалт болох юм.