Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Фергюсонд дахин нэг залууг цагдаа нар буудлаа

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотод 18 настай Майкл Браун хэмээх залууг цагдаа нар буудан хөнөөснөөс үүдэлтэй олон нийтийн ширүүн тэмцэл өрнөж байгаа билээ.

Тэгвэл энэ хэргээс хойш 10 гаруй хоногийн дараа Мягмар гарагт бас нэг Афро-Америк залууг цагдаа нар бууджээ.

25 настай Кажиме Пауел хэмээх залуу хүнсний дэлгүүрээс энергийн ундаа, нарийн боов хулгайлсанд буруутгагдаж дэлгүүрийн эзэн цагдаа дууджээ.

Гэрчийн гар утсаар бичиж, нийтэд ил болгосон видео дүрсэн дээр Пауел цагдаа нарыг ирэхийг хүлээн холхиж байгаа харагдана. Харин цагдаа нар ирсний дараа түүнийг шууд буудаж хөнөөжээ.

Хоёр офицер нийт 12 удаа буудсан байна. Цагдаагийн газраас Пауелийг хутга барьж цагдаа нарт заналхийлж байсан тул буудахаас өөр аргагүй байсан гэжээ. Мөн түүнийг сэтгэцийн эмгэгтэй байсан гэж зарим эх сурвалжууд дурджээ.

Өмнөх аллагыг буруутгасан тэмцэл ид шатаж байхад ийнхүү хоёр дахь хүн амиа алдсан нь Фергюсоны иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж байна.