Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрөнгийн биржийг торгов

С.Саруул
2014 оны 8 сарын 21
polit.mn
Зураг зураг

Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн 2011-2013 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ. Шалгалтаар тус байгууллагын үе үеийн удирдлагууд эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэн 112.6 сая төгрөгийн акт тавьсан байна.

Хөрөнгийн биржийн удирдлагууд урамшуулал олгохдоо гурван сар ажилласан бол цалингийн 50 хувь, зургаан сар ажилласан бол 100 хувь, удирдах албан тушаалтнууд нь хоёр сарын болон түүнээс дээш хэмжээнд урамшуулал авдаг байсан нь тогтоогджээ.

Мөн албанд унах авто машины шатахууных нь зарцуулалт, гар утасны төлбөр  хэтэрсэн, гадаад албан томилолтод ашиглах олон улсын хэрэглээний картыг хоолонд орох зэргээр зориулалт бусаар ашигласан зэрэг зөрчил илэрсэн байна.

Зураг