Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Францын Засгийн газраас 10 оюутанд тэтгэлэг олголоо

ikon.mn
2014 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Францын Гадаад хэргийн сайд 2013 оны 10 дугаар сард Монгол Улсад айлчлах үеэрээ Монгол, Францын боловсрол, соёлын харилцааг хөгжүүлэх хүрээнд Монголын 10 оюутанд урт хугацааны сургалтын тэтгэлэг олгох шийдвэр гаргасан бөгөөд энэхүү шийдвэр энэ сараас эхэлж хэрэгжиж эхэллээ.

Докторын түвшний дөрвөн оюутан, магистрын түвшний дөрвөн оюутан, бакалаврын түвшний хоёр оюутанд 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэх сургалтын тэтгэлгийг Францын Засгийн газраас олгож эхэлсэн байна.

Сургалтын чиглэлүүд нь Монгол, Францын харилцааны тэргүүлэх чиглэл болох археологи, гидрологи, инженер, эдийн засаг, удирдлага, хууль, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, аялал жуулчлал, хэрэглээний гадаад хэл зэрэг чиглэлүүдийг сонгосон байна.